Г.Занданшатар: Гишүүдийн тоог нэмэгдүүлж байгаагаас үл хамааран цахим систем болон урсгал зардалд 12 тэрбум төгрөгийг зарцуулна
2023.10.10 •
1м унших
УИХ-ын гишүүдийн тоо 126 болохтой холбоотой засвар үйлчилгээнд 22 тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгасан талаар УИХ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа. Тэрбээр “Цахим системүүд болон микрофоныг КОЙКА-гийн тусламжаар шинэчилдэг байсан ч одоо шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Тиймээс ирэх онд 12 тэрбум 669 сая төгрөгөөр шинэчилнэ. Улсын их хурлын 347 цахим системийг шинэчлэхэд шаардагдах төсөв юм. Энэ нь гишүүдийн тоог нэмэгдүүлж байгаагаас үл хамааран төсөвлөгдсөн байсан ажил. Хэн хэдэн төгрөгийг оруулж, хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг нь нэгдсэн дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нараараа D.Parliament.mn-д байршсан байгаа” гэв.