Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх юм
2023.10.09 •
1м унших
Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх юм” гэсэн уриан дор тэмдэглэх гэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэх юм. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн танхимд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зохион байгуулна.