CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-10-05 • 1м унших

Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.05/ хамтран хуралдаж, “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан.

Тэрбээр, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн хэмээлээ.

Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэлээ.

Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэдгийг тодотгосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна хэмээн Сангийн сайд танилцууллаа.

Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна хэмээсэн.

Төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Анандбазар, Б.Жавхлан нар асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат Санхүүгийн хэлэлцээрүүдийг зөвшилцөхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, онцгой байдлын албанд ашиглаж буй техникүүдийн баталгаат түвшин хэр байгааг, техникийн хангамж хүрэлцээтэй эсэхийг тодруулаад, төслийн хүрээнд нийлүүлэх техникүүдийг гал унтраах, аврах ажиллагааны үеэр ашиглах боломжийг судалж үзсэн үү хэмээн асуусан.  

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал унтраах тусгай зориулалтын автомашин 42 ширхэгийг 1 дүгээр шатны төслийн хүрээнд нийлүүлсэн. Ер нь онцгой байдлын байгууллагад ОХУБеларусь, Польш, Австри, Франц, Япон зэрэг орнуудын гал унтраах тусгай зориулалтын автомашинуудыг ашиглаж байгааЭдгээр машинуудыг авахдаа байгаль цаг уурын нөхцөл, хүн амын төвлөрөл, гэр хорооллын нөхцөл байдалтай холбогдуулан бид техникийн шаардлагаа тусгайлан зааж өгдөгБүх улс орнууд гал унтраах автомашинуудыг нэг стандартаар үйлдвэрлэгддэг. Гэхдээ бид евро стандартыг илүү чухалчилж байгаа. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад евро стандарт илүү найдвартай, техникийн хувьд эвдрэл гэмтэл багатай байна. Цаашид техник, тоног төхөөрөмжийн хувьд илүү сайжруулах шаардлага бий. Өнөөдөр гал унтраах аврах ангиудад ашиглаж байгаа машин механизм техникийн хангамжийг авч үзвэл улсын хэмжээнд 59 хувьтай, Улаанбаатар хотод 55 орчим хувьтай байгаа. Төслийн хүрээнд шинэ машинууд нийлүүлэгдсэнээр машин, тоног төхөөрөмжийн хангамж тодорхой хувиар өсч, иргэдийн аюулгүй байдлыг хангаххот суурин газар, барилга байгууламж, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбаруудад яаралтай гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
18 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
1 Сарын өмнө • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх