Сураггүй алга болсон 12 настай охиныг авч явсан байж болзошгүй хэрэгтэн Өмнөговь аймгийн Манлай сумаас баригджээ. Сэжигтэн мэдүүлгийн явцад охиныг хөнөөсөн гэж мэдүүлсэн хэмээн зарим хэвлэл мэдээллээр цацагджээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "
Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охинийг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжлаж байсан.
Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна.
Шаардлагатай мэдээллийг хуульд заасан журмын хүрээнд мэдээлнэ" гэсэн юм.