МАН-ын УЗ-ийн хурлаар шинэ томилгоог дэмжжээ
2023.10.04 •
1м унших
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг, Түгжрэлийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор дэмжсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилохыг 100 хувийн саналаар дэмжжээ.
Удирдах зөвлөлөөс гарсан хоёр сайдыг томилох шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулж, зөвшилцсөний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах үлдлээ.
Мөн сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн тул нөхөн сонгууль явагдахгүй аж.