Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа танилцууллаа
2023.10.04 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа танилцуулжээ.
“Нийслэлд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хэллээ.