CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-10-04 • 1м унших

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон, Үндсэн хуулийн цэцэд холбогдох тайлбарыг хүргүүлсэн УИХ-ын гишүүн Г.Ганболд 05 дугаар дүгнэлтийн талаар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэц энэ удаагийн дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … ", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн байна.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 29.1.2 дахь заалтад "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж … " гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-аас нэр дэвшигчийн болон томилгооны сонсголыг явуулан албан тушаалтнууд тухайн ажилд томилогдох эрх зүйн болон бусад ур чадвартай эсэхийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг томоохон дэвшлийг хийсэн. Энэ бол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн гол үр дүн. Үүний үр дүнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонсгол хийсний дараа томилсон. Олон нийтийн төрөөс хүсэн хүлээдэг гол зүйл бол шүүхийн шударга ёс, шүүх хараат бусаар зөвхөн хуульд захирагдан ажиллах юм. Тийм учраас Үндсэн хуулийн цэц болон бусад төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагын нэг нь нээлттэй сонсголын үр дүн байх учиртай гээд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, бид ард түмний мэдэх эрх, нээлттэй мэдээлэл авах эрхийг хүндэтгэх ёстой хэмээлээ.  

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулах нь нэр дэвшиж байгаа хүмүүс боловсрол, ажил мэргэжил, туршлага, мэдлэг ур чадвар, ёс зүй болоод хуульд заасан бусад шаардлагад нийцэж буй эсэхийг нээлттэй хэлэлцэх бөгөөд энэ нь олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн процесс хэмээгээд, энэ нь шийдвэр гаргах эцсийн

үйл ажиллагаа биш гэдгийг тодотгосон.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Т.Аубакир: 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулахыг зорьж байна
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан Өмнөговь аймагт болно
2026-04-11 • 1м унших
Шууд
"МОНГОЛ ЭРДЭНЭ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-11 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-04-11 • 1м унших
Улс төр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
2026-04-11 • 1м унших
Шууд
ХҮҮХДҮҮД ХҮНД БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ Ч ГССҮТ-Д ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ
2026-04-11 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Иранд зэвсэг нийлүүлсэн орнуудад татвар ногдуулна
2026-04-11 • 1м унших
Шууд
Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно
2026-04-11 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээдээр 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ
2026-04-11 • 1м унших
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026-04-10 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
2026-04-10 • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
2026-04-10 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
2026-04-10 • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
2026-04-10 • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
2026-04-10 • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх