ТЦА: Эх хүү хоёрыг мөргөж гэмтээсэн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан
2023.10.04 •
1м унших
Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 33 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудал дээр “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 33 настай, эмэгтэй “О” гэгч нь 31 настай, эмэгтэйг 5 настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.
Vzegdx orchind muu geriin gylbaa gd yum yum bnlee shtee bichleg deer