Монгол аялал жуулчлалын холбооноос гадаадын жуулчдад коронавируст халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар гаргажээ.
Энд дарж танилцана уу.
Вакциныг байнгын нэгж, түр цэг, явуулын хэлбэрээр хийнэ.
Аяллын баг 30-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дархлаажуулалтын явуулын баг ажиллах юм.
Вакцинд хамрагдахдаа анхаарах зүйлс:
-
Вакцинд хамрагдахдаа гадаад паспортоо биедээ авсан байх
-
Вакцинд хамрагдсаны дараа 20-30 минут биеэ ажиглахыг жуулчдад зөвлөх,
-
Вакцинд хамрагдсан гэрчилгээг e-mongolia-гаас цахим хэлбэрээр авах боломжгүй бол хамрагдсан цэгээсээ авч болно.
Жуулчид хилийн нэвтрэх цэгт, “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөж, биеийн халуунаа хэмжүүлэн нэвтэрнэ.
Мэдүүлэгт 3-аас дээш шинж тэмдэг чагталсан, 38-аас дээш халуурсан иргэнийг түр тусгаарлах өрөөнд тусгаарлан өөрийн авч ирсэн антигенд суурилсан түргэвчилсэн тестээр шинжилгээ хийх тул аялал жуулчлалын компаниуд гадаадын жуулчдыг Монгол Улсад ирэхдээ антигенд суурилсан түргэвчилсэн тест 2-оос доошгүйг авч ирэхийг зөвлөнө.
Антигенд суурилсан түргэвчилсэн тестээр эерэг гарвал хөдөө орон нутагт бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад, Улаанбаатар хотод ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж PCR шинжилгээ хийлгэнэ.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
-
Халдвар хөнгөн тохиолдолд “өөрийгөө хянах хуудас”-ыг бөглөж, түр оршин суух газарт 5 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
-
Хүндэвтэр, хүнд, нэг хүнд тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон нутагт аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нийслэлд ХӨСҮТ үзүүлнэ.
-
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй гадаадын болон харьяалалгүй иргэн нь тусламж үйлчилгээний төлбөрийг 100 хувь эрүүл мэндийн байгууллагад төлнө.
-
Гадаадын болон харьяалалгүй даатгуулагч нь тусламж үйлчилгээний төлбөрийн 80 хувьтай тэнцэх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.
-
Монгол Улстай байгуулсан нийгмийн хамгааллын гэрээ, хэлэлцээрт эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлыг тусгасан тохиолдолд тухайн гэрээ хэлэлцээрийн зохицуулалтыг баримтална.