2 багш хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартжээ
2023.10.03 •
1м унших
Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит тоотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 65 настай, эмэгтэй “Ц” болон 55 настай, эмэгтэй “А” нар нь хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартсан байна. Яаралтай тусламжийн эмч үзлэг хийж тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй, 2 багшид угаарын хөнгөн шинж байгаад зөвлөгөө өгсөн байна.