Алтай хотхоны 9 давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр өндрөөс унаж, амиа алджээ
2023.10.03 •
1м унших
Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Алтай хотхоны есөн давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ийм харамсалтай асуудал гарсан. Гэрийнхэн нь гаднаас цоожилсон, тухайн хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй байсан байна. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна" хэмээсэн юм.