ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 6159 ИРГЭН ИБАРИМТ АППЛИКЕЙШНЭЭР ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛЖЭЭ
2023.10.03 •
1м унших
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг. Тэгвэл 2023 оны есдүгээр сарын 23-наас 29-ний өдрийн 15 цагийн байдлаар 6159 иргэн, 7081 удаагийн гүйлгээгээр нийт 423 сая 777 мянга 900 төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ. ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой юм.