МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд АТГ-т шалгагдаж байна
2023.10.02 •
1м унших
АТГ-т МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуугзагдыг яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор яллагдагчаар татагдаагүй байгаа" гэлээ.
Яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийх аж.