CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-10-02 • 1м унших

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрдэс баялгийн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашигт малтмалыг түүхийгээр гаргахгүй байх, боловсруулалт, баяжуулалтын түвшинг ахиулах, улмаар ажлын байр, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх бодлого баримталж байна. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байгуулагдсан хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ дурдсан юм.

Чулуут цагаан дэлийн жоншны орд газарт Монгол, Оросын геологичид 1970-аад оны дунд үед эрлийн ажил, геологийн зураглал хийж, 1978-1982 онд хуучнаар Чехословак Улсын геологийн нарийн мэргэжлийн байгууллага нарийвчилсан хайгуул хийн, нөөцийг тогтоожээ. Тус ордыг 1982 оноос “Монголчехметалл” ХХК ашиглаж, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-д экспортлож ирсэн бөгөөд 2020 оноос баяжуулах үйлдвэрээ барьж эхэлсэн байна.

Эрдсийн түүхий эдийг боловсруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төр, засгийн бодлогод нийцэж буйн зэрэгцээ сум, орон нутгийн хөгжил, иргэдийн болон өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тус үйлдвэрийн нээлтийн үеэр Байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан нар онцолж байлаа.

“Монголчехметалл” ХХК-ийн баяжуулах үйлдвэр жилд 200 мянган тонн хүдэр боловсруулж, 97 хувиас дээш агуулгатай 64 мянга тонн жоншны баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Чулуут цагаан дэлийн уурхай 43 хувийн агуулгатай 3.7 сая тонн хайлуур жоншны нөөцтэй бөгөөд 2013 оноос явуулсан олборлолтын үр дүнд 30-35 хувийг агуулга бүхий 400 мянган тонн хүдрийн овоолго хуримтлагдаад байгаа аж. Энэхүү хуримтлалыг шинээр олборлох хүдэртэй хольж баяжуулан, 97 хувиас дээш өндөр агуулгатай баяжмал гаргах технологийн горимыг тус үйлдвэрт суурилуулсан байна.

Буталж, нунтагласан хүдрийг флотацийн аргаар хөвүүлэн баяжуулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж, туршилт тохируулгыг БНХАУ-ын Xinhai групп хариуцан ажилласан байна. Үйлдвэрт 1.0 кг хүдрийг баяжуулахад 3.3 литр ус зарцуулах бөгөөд ашигласан усны 86 хувийг дахин ашиглах эргэлтийн усан санг байгуулсан байна. Мөн үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг барилгын материалын түүхий эдийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм.

Уул уурхайн яаманд 10 гаруй жил, тус салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай “Монголчехметалл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Далай, баяжуулах үйлдвэрээс Мааньт өртөө хүртэлх 50 км шороон замыг 2021-2022 онд өөрийн хөрөнгөөр сайжруулж, Баян-Баянцагааны 35кВ-ын төвийн шугамаас 1.5 км цахилгаан дамжуулах шугам татаж улсын комисст хүлээлгэн өгсөн талаар танилцуулсан юм. Компанийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр, өнөөдрийн байдлаар Монгол Улс жилд 100 мянган тонн жонш экспортлодог бөгөөд баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр энэ үзүүлэлтийг 60 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэлээ.

Төв аймгийн Баянцагаан сум домогт хурдан хүлгүүд, нэр цуутай уяач нар, Богд хаан тэргүүтэй ихэс ноёдын идээ шүүсийг бэлддэг байсан илүү нугаламтай Баянцагаан үүлдрийн хониороо алдартай. Чулуут цагаан дэлийн баяжуулах үйлдвэр байгуулагдсанаар сумын эдийн засагт дэм тус болно гэдгийг Төв аймгийн Засаг дарга Б.Мөнхбаатар дурдсан юм. Тэрбээр, Баянцагаан сумын нутагт Хүннү гүрнээс эхлээд Монголын түүхийн ховор, сонин дурсгал цөөнгүй бий. Хонин сүрэг, үүлдэр сайжирсан адуун сүрэгтээ түшиглэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхийн зэрэгцээ “Монголчехметалл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх боломж бий гэсэн юм.

Чулуут цагаан дэлийн жоншны уурхай болон баяжуулах үйлдвэрт нийт 280 гаруй хүн ажиллаж байгаагийн 100 орчим нь нутгийн иргэд юм. Өнөөдөр манай улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.доллар орчим байна. Энэ үзүүлэлтийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлж, Чулуут цагаан дэлийн баяжуулах үйлдвэрийн нэгэн адил нэмүү өртөг шингээх аж үйлдвэрлэлийг дэмжих нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин дүгнэн тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Т.Аубакир: 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулахыг зорьж байна
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан Өмнөговь аймагт болно
2026-04-11 • 1м унших
Шууд
"МОНГОЛ ЭРДЭНЭ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-11 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-04-11 • 1м унших
Улс төр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
2026-04-11 • 1м унших
Шууд
ХҮҮХДҮҮД ХҮНД БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ Ч ГССҮТ-Д ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ
2026-04-11 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Иранд зэвсэг нийлүүлсэн орнуудад татвар ногдуулна
2026-04-11 • 1м унших
Шууд
Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно
2026-04-11 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээдээр 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ
2026-04-11 • 1м унших
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026-04-10 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
2026-04-10 • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
2026-04-10 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
2026-04-10 • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
2026-04-10 • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
2026-04-10 • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх