Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 1.5 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна.
Үүнээс эргэлтийн хөрөнгийн чиглэлээр 720 сая төгрөг, хөрөнгө оруулалтын чиглэлээр 780 сая төгрөгийн зээлд хамрагдан, трактор, өөрөө явагч Туман-3 бодис цацагч худалдан авч, техникийн шинэчлэл хийжээ.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлснөөр тоног төхөөрөмжийн импортын чиглэлд ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа өргөжиж, хүртээмж нэмэгдсэн гэдгийг “Орхон тариа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дэлгэрбаяр хэлэв..
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 1,200 аж ахуйн нэгжид нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.