ЦЕГ: "Ногоон автобустай холбоотой хэрэг"-ээр 4 хүнийг түр саатуулан шалгаж байна
2023.10.02 •
1м унших
Цагдаагийн байгууллагаас автобустай холбоотой хэргээр дөрвөн хүнийг саатуулан шалгаж байгаа талаараа мэдээллээ. Тодруулбал, "Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байгаа ба өнгөрсөн шөнө Тэнүүн-Огоо компанийн захирал “Г” болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын 4 хүнийг түр саатуулан шалгаж байна" гэсэн юм.