БНХАУ-ны ӨМӨЗО-ын Худалдаа Эдийн Засгийн Газар, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” 10 сарын 02 -ны өдрийн 14:30 цагт зохион байгуулна.
Тус арга хэмжээний үеэр хоёр талын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулах, хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэг үйл ажиллагаа явагдана.
Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна.
Төсөл хөтөлбөр танилцуулах хүсэлтэй ААН-үүд мэдээллээ энд дарж ирүүлнэ үү.
Хаана: Туушин зочид буудал, 5 давхарт
Хэзээ: 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт
Холбоо барих:
Утас: 77277070(6), 99564544
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn