БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа С.Амарсайхан БНСВУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны газрын орлогч дарга, хурандаа Буй Чонг Хиеү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөвшилцөж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Зиангийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын талаар ярилцлаа.
Айлчлалын хүрээнд БНСВУ-ын БХЯ-ны төлөөлөгчид Хо Ши Миний нэрэмжит Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулиар зочилж, Хо Ши Миний хөшөөнд цэцэг өргөв.
Хоёр орны батлан хамгаалахын харилцаа 2013 онд байгуулсан БХЯ-д хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, 2019 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд амжилттай хөгжиж байна.