CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-09-29 • 1м унших

Шинээр оруулж ирсэн автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж байна. Эдгээр төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл. Есдүгээр сард орж ирэх 100 дизель автобусны гаалийн мэдүүлгийг мэдүүлсэн, гүйцэтгэгч байгууллагын зүгээс захиалагчид хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна. Шинэ автобуснуудыг хүлээж авахад Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хууль бусаар хийсэн, шинээр оруулж ирж байгаа автобуснууд хуучин байна гэхчлэн хардлага, гомдол гарч байна. Хуулийн байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг өгч буй. Шинээр оруулж ирж байгаа автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байгаа гэдгийг хэллээ.

 “Автобус худалдах авах үйл ажиллагааг нууцад хамааруулаагүй”

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:

-Нийслэлийн Засаг даргын Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх 2022 оны А/1600 тоот захирамж гарсан. Уг захирамж болон автобуснуудыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн. Энэ заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн байгаа. Уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулсан. Дахин хэлэхэд, нууцад хамааруулсан зүйл байхгүй гэв.  

Шинэ автобуснуудыг 218-625 сая төгрөгөөр нийлүүлж байна

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван:

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах  ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг хийсэн. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.

Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй хэмээлээ.

С.Жавхлантбаатар: Автобуснуудыг үйлдвэрээс гарахаас хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус автобуснууд хуучин уу, үгүй юу гэх асуудал дээр ч шинжээчид болон техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан буюу давхар Ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Аливаа тоо, үсэг хэмжээтэй тул 30 жилийн хугацаанд давтагддаг.

Бид цахилгаан автобуснуудын халаалтын системийг цахилгаанаар бус, нэмэлт халаалтын төхөөрөмжтэй байхаар захиалсан. Өмнөх дизель автобуснууд гурван халаалтын паартай байсан бол сүүлийн захиалгаар таван халаалтын паартай байхаар захиалга өгсөн. Тиймээс өвөл, зуны аль ч улиралд автобуснууд маань саадгүй зорчино. Шалгалтын явцад хуучин автобус гарч ирвэл Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаах ажиллагааг нэн яаралтай зохион байгуулна. Гэхдээ хуучин автобуснууд гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Авто тээврийн оношилгооны төвтэй. Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобуснуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгадаг. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол тавьдаг. Түүнчлэн гаалийн мэдүүлэг бий хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Т.Аубакир: 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулахыг зорьж байна
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан Өмнөговь аймагт болно
2026-04-11 • 1м унших
Шууд
"МОНГОЛ ЭРДЭНЭ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-11 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-04-11 • 1м унших
Улс төр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
2026-04-11 • 1м унших
Шууд
ХҮҮХДҮҮД ХҮНД БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ Ч ГССҮТ-Д ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ
2026-04-11 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Иранд зэвсэг нийлүүлсэн орнуудад татвар ногдуулна
2026-04-11 • 1м унших
Шууд
Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно
2026-04-11 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээдээр 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ
2026-04-11 • 1м унших
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026-04-10 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
2026-04-10 • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
2026-04-10 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
2026-04-10 • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
2026-04-10 • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
2026-04-10 • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх