"Эцэг нь тэжээж чадахгүй тул үрчлүүлнэ" гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
2023.09.29 •
1м унших
Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэнээс нийтлэгдсэн "Эцэг нь тэжээж чадахгүй тул үрчлүүлнэ" гэх мэдээлэл нийтлэгджээ.
Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ мэдээллийн дагуу хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийх юм гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.