CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-09-29 • 1м унших

Монгол Улсын Их Хурал Олон улсын Парламентын холбоотой өнгөрөгч оны наймдугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, үүний хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын бүтэц, арга барилд хүний эрхийн болон жендерийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийх, аргачлал боловсруулахаар ажиллаж байна. Эдгээр хоёр төрлийн үнэлгээг хийх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газар, Жендерийн Үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан сургалтыг зохион байгуулав.

Сургалтад “Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламент: Өөрийн үнэлгээ” сэдэвт үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын парламент, хүний эрх, эрх тэгш байдлын талаарх өнөөгийн төлөв байдлыг тов дурдаж, хүний эрхийн болон жендерийн өөрийн үнэлгээг хийх бодлого, зохион байгуулалтын талаар тодорхой танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2019-2024 онд баримтлах стратегийн 3.1.2-т “Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлж, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх;”, 3.1.8-д “Хуулийн төслүүд хүний эрхийг хангасан эсэхэд нөлөөллийн үнэлгээ хийж, Хүний эрхийн олон улсын конвенц болон НҮБ-аас хүний эрхийн талаар гаргасан зөвлөмжүүдтэй нийцүүлж баталдаг болох;” зорилтуудыг тусгасан. Олон улсын Парламентын холбоо, НҮБ-ын Жендэрийн тэгш байдал ба Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх байгууллагаас хийсэн судалгааны дүнгээс үзвэл, манай улсын парламент дахь жендэрийн тэгш байдал, парламентын ардчиллын үзүүлэлт хангалтгүй хэвээр байна.

“Эдгээр нөхцөл, шаардлага, Улсын Их Хурлын стратегийн зорилтуудыг хангах үүднээс дээрх хоёр төрлийн өөрийн үнэлгээг хийж буй бөгөөд энэ нь дотоод нөхцөл байдлаа үнэлж, сайн туршлага, хийдэл, сургамжаа тодорхойлох, хүний эрх, жендерийн асуудалд илүү мэдрэмжтэй байж, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах боломжийг олгоно” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолсон юм. Тэрбээр, өөрийн үнэлгээний гол зорилго нь парламентуудыг эрэмбэлэн жагсаах бус, харин сул болон давуу талаа олж тогтоон, одоо байгаа институтийг бэхжүүлэхэд туслах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох явдал юм гээд, эдгээр үнэлгээний давуу талууд, анхаарах зүйлс, хүрэх үр дүн болон зохион байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар ярилаа. Үнэлгээнд Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын 30-аас илүүгүй хүнийг оролцуулж, олон улсын болон үндэсний экспертүүд хамтран бүлэг асуултуудын хүрээнд мэдээлэл цуглуулах байдлаар хийнэ. Бид өөрсдөө хүсвэл оролцогчдын тоог нэмж, хасах боломжтойг тэрбээр тайлбарлаад, хүний эрхийн өөрийн үнэлгээ нь найм, жендерийнх нь долоон бүлэг асуулттай, эдгээр нь дотроо суурь түвшинг тодорхойлох “А”, хийсэн ажлын үр нөлөөг үнэлэх “В” хэсгүүдээс бүрдэж байгаа ба үнэлгээнд ажиглагч, дэмжигчээр хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулна гэсэн юм.

Өөрийн үнэлгээний аргачлалыг Олон улсын Парламентын холбоо улс орнуудын парламентын санал, дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд 2010 оноос эхлэн Швед, Турк, Чили, Уганда, Кени, Танзани, Их Британи, Колумб, Гүрж зэрэг цөөнгүй улсын парламент жендерийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг хийж, үр дүнд нь бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Харин хүний эрхийн өөрийн үнэлгээг Монгол Улсын Их Хурал анх түрүүнд хийхээр болж байгаа бөгөөд энэ нь манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд түүхэн чухал үйл явдал болохыг Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон дурдав.

Олон Улсын экспертүүдтэй хамтран ажиллах үндэсний экспертүүдийг ирэх сард томилох бөгөөд 11 дүгээр сард Олон улсын Парламентын холбооны дэмжлэг үзүүлэх баг манай улсад ирж, өөрийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд туслах юм. Хүний эрхийн өөрийн үнэлгээг Монгол Улсын Их Хурал анх түрүүнд хийж байгаа учир олон улсын ажиглагчид мөн ирж оролцоно.

Жендэрийн болон хүний эрхийн парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл хангах сургалтад Олон улсын Парламентын холбооны Жендэрийн хөтөлбөрийн ахлах ажилтан Мариана Дуартэ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, өөрийн үнэлгээг хийж, нөхцөл байдал, давуу талаа тодорхойлсноор эдгээр асуудлуудаар ахиц дэвшил гаргах, тулгамдаж байгаа асуудлуудыг хууль тогтоомж, хяналтын үйл ажиллагаанд тусгах боломж бүрддэгийг дурдаад, парламентуудын өөрийн үнэлгээ хийх шаардлага, жендерийн мэдрэмжийн талаарх үнэлгээгээ хийсэн улс орнуудын туршлага, үр дүнг товч танилцуулж, Улсын Их Хурал болон Тамгын газрын баг, хамт олон амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
12 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
13 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
1 Сарын өмнө • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх