CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-09-29 • 1м унших

Гаалийн мэдүүлэгчийн хууль ёсны эрх, үүрэг, мөн гаалийн бүрдүүлэлтийн үйл явц, шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол хэрхэн гаргах талаар Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн Гаалийн улсын байцаагч П.Сүхбаатараас тодрууллаа.

Мэдүүлэгч гэж хэнийг хэлэх вэ? Мэдүүлэгч гаальд хэдэн янзаар мэдүүлж болох вэ?

Гаалийн мэдүүлэгч гэж “Гаалийн тухай хууль”-д зааснаар бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ.

Гаалийн мэдүүлэгч гаалийн байгууллагад мэдүүлэх хэд хэдэн төрлүүд байдаг. Нэгдүгээрт,  бичгээр мэдүүлж болно. Өнөөдрийн байдлаар гаальд цахимаар мэдүүлдэг болсон. Мөн зорчигч хувийн хэрэглээний эд зүйлс, шуудан илгээмжийнхээ барааг гаалийн байгууллагад амаар мэдүүлж болно. Хоёрдугаарт: Биеийн хөдөлгөөнөөрөө буюу үйлдлээрээ гаалийн байгууллагад мэдүүлж болно. 

Биеийн хөдөлгөөн буюу үйлдлээрээ гаалийн байгууллагад мэдүүлэх гэдэг нь ямар нөхцөлд хэрэгжих вэ гэвэл улаан буюу ногоон гарц бүхий гаалийн хяналтын бүсэд биеэрээ гаалийн байгууллагад мэдүүлэх гэсэн ойлголт байдаг.  Тухайлбал,  зорчигч ногоон гарцаар гарч байгаа тохиолдолд гаалийн байгууллагад мэдүүлэх бараа, хувийн эд зүйлс, валют, хориглосон буюу хязгаарласан зүйлс байхгүй гэдгийг биеэрээ, үйлдлээрээ илэрхийлж  байгаа гэсэн үг юм. Энэ үйлдлийг гаалийн байгууллага  гаальд мэдүүлэх бараа, тээврийн хэрэгсэл байхгүй гэж мэдүүлсэн гэж ойлгоно.

Зарим тохиолдолд гаалийн байгууллага тодорхой зөрчил бүхий этгээд байна гэж үзсэн эсвэл мэдээлэл авсан тохиолдолд биечлэн шалгалт хийж болно.

Мэдүүлэгч ямар эрхтэй вэ?

Мэдүүлэгч нар тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж, гомдол гаргана гэдгийг би хэлсэн. Ямар эрхүүд эдлэх вэ гэхээр мэдүүлэгч бол юуны өмнө гаалийн байгууллагад тухайн бүрдүүлэлтийн горимуудыг сонгоно. Тухайлбал бүр мөсөн оруулж байгаа юм уу, түр хугацаагаар оруулж байгаа юм уу, гаалийн нутаг дэвсгэрээс бүр мөсөн гаргаж байгаа юм уу гэдэг Гаалийн бүрдүүлэлтийн тодорхой ангилал, төрлүүд байгаа. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр оруулах, гаалийн хилээр гаргах нь дотроо олон төрөлтэй. Энэ бүрдүүлэлтийн горимуудыг бол мэдүүлэгч өөрөө эрхийнхээ дагуу сонгоно. Сонгосон энэ горимын дагуу гаалийн байгууллага бүрдүүлэлтийг хийнэ. Иргэн хуулийн этгээдүүдийн зүгээс гаалийн байгууллагад мэдүүлж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд ямар эрх эдэлдэг вэ гэдэгт дутуу ойлгодог. тухайн иргэн, хуулийн этгээд бараа тээврийн хэрэгслээ гаальд мэдүүлэхээсээ өмнө хүсэлтээ гаргаад хэмжиж болно. Бараанаасаа дээж сорьц авах хүсэлтээ гаргаад авч болно. Мөн магадлан шинжилгээ хийлгэх, тухайн магадлан шинжилгээ нь ямар дүгнэлт гарсан эсэхтэй танилцаж болно. За эцэст нь гаалийн байгууллага албан тушаалтны гарсан шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

Тэгвэл мэдүүлэгч хуулиар ямар үүрэг хүлээх вэ?

Гаалийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа аливаа этгээд эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд: Нэгдүгээрт: гаалийн байгууллагад мэдүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийнхээ талаар үнэ зөв мэдээлэл өгөх. хоёрдугаарт хууль тогтоомжид заасны дагуу татвар, хураамж төлөх.  Гуравдугаарт гаалийн байгууллагаас нэмэлтээр шаардсан бичиг баримтуудыг гаргаж өгөх. Дөрөвдүгээрт: гаалийн бүрдүүлэлт дууссаны дараа бараа, тээврийн хэрэгслээ шалгуулах. Шалгуулахдаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, зуучлагч байгууллагын ажилтныг байлгаж болдог эрх зүйн зохицуулалттай. Тавдугаарт: Гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тухайн бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсээс буюу баталгаат агуулах, баталгаат бүсээс гаргах эсвэл оруулах, тээврийн хэрэгслийг хөдөлгөх, бараа, тээврийн хэрэгслээ ачих, задлах  үүргүүдийг тус тус хүлээнэ. Үнэ зөв мэдээллийг өгснөөс үүдэн Таны гаалийн бүрдүүлэлтийн явцын үр дүн шийдэгддэг.

Гомдол гаргах тохиолдолд хэрхэх вэ?

Аливаа бүрдүүлэлтийн үйл явц, шийдвэрт иргэн, хуулийн этгээд гомдол гаргах эрхтэй. гомдлыг хэрхэн гаргах вэ гэхээр тухайн бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлсэн гаалийн байцаагчийг  тухайн газар, байгууллагын дарга, эрхлэгчид. Тухайн гаалийн газар, хорооны даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол дээд шатны байгууллагын албан тушаалтан, байгууллагад гомдлоо гаргана. За эцэст нь үүнийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн дэс дараалалтайгаар гомдлоо гаргах эрхтэй гэдгийг та бүхэндээ хэлж байна.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Т.Аубакир: 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулахыг зорьж байна
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан Өмнөговь аймагт болно
2026-04-11 • 1м унших
Шууд
"МОНГОЛ ЭРДЭНЭ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-11 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-04-11 • 1м унших
Улс төр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
2026-04-11 • 1м унших
Шууд
ХҮҮХДҮҮД ХҮНД БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ Ч ГССҮТ-Д ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ
2026-04-11 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Иранд зэвсэг нийлүүлсэн орнуудад татвар ногдуулна
2026-04-11 • 1м унших
Шууд
Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно
2026-04-11 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээдээр 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ
2026-04-11 • 1м унших
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026-04-10 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
2026-04-10 • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
2026-04-10 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
2026-04-10 • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
2026-04-10 • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
2026-04-10 • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх