ЦЕГ: Сурагчид бие биенээ зодсон хэрэгт зөрчлийн хэрэг нээжээ
2023.09.28 •
1м унших
Цахим орчинд ерөнхий боловсролын сургуулийн охид нэгнээ зодож байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр иргэн “Э” нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 16 дугаар давхарт “М”-ийн биед халдсан үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Зөрчлийн холбогдогч 16 настай, эмэгтэй “Э”-д 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.