Авлигын эсрэг сургалтад 497 хүнийг хамруулав
2023.09.28 •
1м унших
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Татварын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагуудад ажиллав.
Авлигын эсрэг сургалтад 497 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.