ЦЕГ: Хүүхдийнхээ гар утсыг зохисгүй агуулгатай контентоос хамгаалаарай!
2023.09.25 •
1м унших
6-8 насны дөрвөн хүүхдийн бичлэг нийгэмд шуугиан тарьж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөх, сошиалаар юу үзэж харж байгааг нь хянах ёстой хэмээн хэлцгээж байна. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас бага насны хүүхдүүдийнхээ сошиалаар юу үзэж байгааг хянах боломжтойг онцоллоо. Тухайлбал, "Та өөрийн гар утас болон хүүхдийнхээ гар утсыг зохисгүй агуулгатай контентоос хамгаалж "content & Privacy Restriction" тохироог доорх заавраас харж идэвхжүүлээрэй! Цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зохисгүй агуулгатай мэдээллээс өөрийгөө хамгаалах технологийн аргачлалуудыг сургалтын аргаар таниулан ажиллаж байна" гэсэн юм.