Уяачдын холбоо: Гишүүд морин тойруулгадаа, харин бид тал нутагтаа уралдана
2022.05.26 •
1м унших
Эрлийз морь уяж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуулийн төсөл өргөн барьсан. Бид үүнийг эсэргүүцэж байна.
Хүнд халдаж байгаа өвчний 3/2 нь мал амьтнаас гаралтай байдаг. Эрлийз морьдоос элдэв төрлийн өвчин илэрсээр байна. Төрийнхөө сүлдэд залсан адууныхаа сэлдийг тайрдаг болсон. Улсын наадам бол бидний дархлаа. Импортоор адуу оруулж ирэхээ больё. Төрийн бодлогыг ТББ гаргадаг болсон байна. Өв соёлоо алдах аюулд ороод байгааг анхааруулж байна. Иймд зургаадугаар сарын зургаанд Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийнэ. Уяачид, малчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Бид эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй.
Морин тойруулгадаа уралдуул. Бид тал нутагтаа монгол морио уралдуулъя” гэв.