CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-09-21 • 1м унших

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг Төв аймгийн 27 сумын иргэдийг үзлэгт хамруулахаар өнөөдөр /2023-09-21/ замд гарлаа.

Эмч нарын багт УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа эрүүл мэндийн байгууллага, ЭМДЕГ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг даргын Тамгын газар, ЭМТ, “Клинико” эмнэлгийн төлөөлөл багтаж буй юм.
Эрт илрүүлгийн багийг үдэх арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд оролцож эмч нарын багт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг хүсээд “Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашлаад хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Орон нутагт насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамрагдалт хангалтгүй байна. Тиймээс үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг 21 аймагт ажилласан.
            Өнөөдрөөс эхлэн Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг гарч байгаа нь малчид, тариаланчдыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ.



Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны “Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх тухай” А/256 дугаар тушаалаар УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нараар ахлуулсан явуулын баг өнгөрсөн сараас эхлэн орон нутгийн иргэдэд үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
“Энэ сарын 14-ний байдлаар эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 1,125,744 хүн хамрагдсанаас 624,904 буюу 55.5 хувь нь 0-17 насны хүүхэд, 500,840 буюу 44.5 хувь нь 18-аас насныхан байна. Улсын хэмжээнд хүн амын хамрагдалт 33.4 хувь байгаа бол орон нутагт хамрагдалт 16.0 хувь буюу 18-аас насны хамрагдалт хангалтгүй байгаа юм.



Иймд орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэшлийн эмч нарын тусламж , үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт нэмэгдсэнээр зонхилон тохиолдох өвчлөл болон хожуу үед гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярьсан.
Эмч нарын хамтарсан баг өнөөдөр /2023-09-21/-өөс эхлэн аравдугаар сарын 9-нийг дуустал Төв аймгийн сумдад ажиллана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг Лүн суманд энэ сарын 21-26-нд Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сумын иргэдийг,  Эрдэнэсант суманд 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд Эрдэнэсант, Өндөрширээт сумынхныг, аравдугаар сарын 2-5-нд Бүрэн сумын төвд Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, аравдугаар саырн 7-9-нд Жаргалант суманд ажиллаж Жаргалант, Сүмбэрийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм.



Улсын хоёрдугаар төв эмнэлгийн багийн үзлэг маргаашнаас Эрдэнэ суманд эхэлж Эрдэнэ, Архуст, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумын иргэдийг 26-ныг дуустал   эрт илрүүлэгт хамруулах бол есдүгээр сарын 27-30-нд Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдынхныг Баян сумын ЭМТ-д, араьдгаар сарын 1-3-нд Алтанбулаг, Сэргэлэн сумдын иргэдийг Алтанбулаг сумын ЭМТ-д үзлэгт хамруулна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 22-25-нд Заамар, Цээл, Угтаалцайдамын малчид, тариаланчдыг Заамар сумын төвд, есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд Баянчандманьд Борнуур, Баянчандманийнхныг, аравдугаар сарын 4-9-нд Батсүмбэр сумын иргэдэд зориулан эрт илрүүлэх үзлэг оношлогоо, шинжилгээний арга хэмжээг зохион байгуулах юм.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх