51 настай иргэн согтуудаа Тэрэлжийн гүүрнээс унаж, живжээ
2023.09.21 •
1м унших
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, “Шугуй” гэдэг газар 1 хүн гүүрэн дээрээс голын ус руу унаж, живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба 09.19-ний өдрийн 15:44 цагт хүлээн авчээ
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 36 км замыг туулан 17:00 цагт очиход оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /51 настай, эрэгтэй/ согтуугаар 2.5 метрийн өндөртэй гүүрнээс “Тэрэлж” голын ус руу унаж живсэн байсан тул тухайн газраас “Шугуйн-Адаг” гэдэг газар хүртэл 1 км-т голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 19.00 цагт түр зогсоож, өнөөдөр 09.00 цагт эрлийг дахин эхлүүлжээ.