УИХ-ын гишүүн асан нүүрсний гэх тодотголтой хэрэг холбогдон шалгагдаж буй. тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2023.09.20/ шүүхэд болж байна. Т.Аюурсайханы өмгөөлөгч Д.Нямдорж "Миний үйлчлүүлэгч 2007- 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон. Хил хамгаалах байгууллагын энэ нь лавлагаагаар тогтоогддог. Хувиараа брендийн хувцас буюу эрэгтэй костюм худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж өөртөө бий болгосон. Өндөр үнэ бүхий маркын цуглуулгатай. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж багагүй хэмжээний орлого олж байсан" гэв.
Тухайлбал Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь брендийн костюм зарж 50 мянган ам.доллар, марк худалдаалж 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн хадгаламжтай болжээ.