Солонгосын 4 иргэн Туул голд автомашинтайгаа суужээ
2023.09.20 •
1м унших
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулангийн орчим “Туул” голд 4 иргэн автомашинтай голын усанд суусан автомашины бүхээг дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 11:30 цагт очиход БНСУ-ын иргэн Л/47 настай, эрэгтэй/, Х /56 настай, эрэгтэй/, С/46 настай, эмэгтэй/, С/43 настай, эмэгтэй/ нар “Санта Фи” загварын суудлын автомашинтай “Туул” голын усанд сууж, автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 1 цаг 40 минут ажиллаж аварч гаргасан байна.