CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-09-19 • 1м унших

Олон улсын залуучуудын өдрөөр бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа залуучууд, тэдний илүү шударга, илүү шударга ертөнцийг бүрдүүлэхэд туслах хүчийг тэмдэглэдэг. Олон залуус авлигатай тэмцэж, томоохон өөрчлөлт хийж байгаад талархахын зэрэгцээ том баяр хүргэмээр байна.

Авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй ч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа залууст зориулан Транспэрэнси Интернэшнл байгууллагын залуучуудын авлигатай тэмцэх багцаас дараах 15 санааг санал болгож байна.

1. Мөнгийг дага

Улсын төсвийн асар их мөнгөний зарцуулалт нь авлигын ноцтой эрсдэлийг үүсгэж болзошгүй юм. Засгийн газрын зарлагыг буюу төсөв, мөнгийг хянаж, улсынхаа татварыг хэрхэн зарцуулж байгааг тодруулж, аливаа хууль бус үйлдлийг илчлэх боломжтой.

2. Хангамжийг тоол

Сургуулиуд сурах бичиг, лабораторийн тоног төхөөрөмж, ангийн бусад хэрэгцээт зүйлс зэрэг их хэмжээний хангамжийг улсаас авдаг. Үүнийг хянах нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд тууштай байдал болон ил тод байдал л хэрэгтэй. Жишээлбэл, биологийн лабораторид хэдэн ширхэг Бунсен шатаагч байх ёстойг асууж, хэрэв тоо нь нийлэхгүй байвал яагаад дутуу эсвэл илүү байгааг тодруул.

3. Иргэдээс төрийн үйлчилгээний талаарх санал, хүсэлтийн карт цуглуулах

Ихэнх хүмүүс төрөөс үзүүлж буй үйлчилгээний талаар санал, хүсэлттэй байдаг ч иргэд өөрсдийн үзэл бодлыг тус бүр бичих нь иргэнд ч тэр хүлээн авч буй байгууллагад ч тэр хүндрэлтэй ажил юм. Үүнийг хялбарчлахын тулд иргэдийн төрийн үйлчилгээний талаарх санал, хүсэлтийг мэдээллийн хуудсаар дамжуулан бөглүүлж, цуглуулж тусалж авлигатай тэмцэх ажилд хувь нэмрээ оруулж болно.

Цөөн тооны карт нь утга учиргүй мэт санагдаж болох ч хэдэн зуу, хэдэн мянган картын цуглуулга нь төрийн үйл ажиллагааны талаар шинэ хэтийн төлөвийг бий болгох боломжтой. Мөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр үр дүнг хуваалцаж, өөрчлөлтийг бий болгоход нийтээр ашиглах боломжтой.

4. Технологийн шийдлүүдийг боловсруулах

Хэрэв та технологийн мэдлэгтэй бол вэб эсвэл мобайл аппликейшнээр дамжуулан мэдээллийн платформыг хөгжүүлж авлигын хэргийг баримтжуулахад олон нийтэд тусалж чадна. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол авлигын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үр дүнтэй арга юм. Би хахууль өгсөн – энэ нь хахуулийг мэдээлэх цахим платформ бөгөөд сайн ч жишээ юм.

5. Зурагт ном зур

Комик буюу зурагт ном нь авлигын эсрэг мэдлэгийг дээшлүүлэх үр дүнтэй арга юм. Зураг, текстийг хослуулснаар мэтгэлцээн өдөөхөд тусалдаг бөгөөд комик бүтээх нь хялбар байдаг. Танд зөвхөн үзэг цаас байхад л хангалттай.

6. Театр, жүжиг ашиглах

Та тайзан дээр авлигын эсрэг тэмцлээ хийх нь бүтээлч ажил юм. Хөгжим, жүжиг, яруу найраг, бүжгээр дамжуулан авлига г.м нийгмийн сөрөг хүчин зүйлстэй хэрхэн тэмцэхийг иргэдэд харуулахын зэрэгцээ нийгмээ хэрхэн сайжруулах талаар санааг нийтэд өгөх боломжтой.

7. Хөлөгт тоглоом тоглох

Тоглоом бол авлига зэрэг ноцтой сэдвүүдэд зориулсан боловсролын үнэ цэнтэй, хөгжилтэй хэлбэр юм. Тэд мэдлэг, хандлага, үнэт зүйлсийг хөгжүүлж, багаар ажиллах, хамтын үйл ажиллагааг дэмжихэд өндөр үр дүнтэй байдаг.

8. Спортоор дамжуулан мэдлэгийг дээшлүүлэх

Таны дуртай спорт юу вэ? Авлигатай тэмцэхээс эхлээд ил тод байдлын төлөө та хүссэн спортоороо дамжуулан нийгмийнхээ авлигын эсрэг мэдлэгийг дээшлүүлэх боломжтой.

9. Залуучуудын бүлэгт элсэх

Залуучуудын бүлгүүд авлигыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хуваалцдаг. Янз бүрийн бүлгүүд өөр өөр зорилготой боловч авлигыг эсэргүүцэж буйгаа илэн далангүй ярих, түүний нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг олон нийтэд таниулах гэсэн хоёр нийтлэг зорилттой. Эдгээр бүлгүүд нь нэг удаагийн арга хэмжээнд оролцох зорилгоор болон урт хугацааны кампанит ажил хэрэгжүүлэх зорилгоор ч байгуулагддаг.

10. Шударга байдлын зусланд суралц

Авлигатай тэмцэх нь үргэлж ноцтой ажил байх албагүй. Шударга байдлын зуслангийн тусламжтайгаар та найз нөхөд, үе тэнгийнхэндээ авлигын эсрэг тэмцэх боломжтой. Манай Ил тод байдлын сургуулийн мэдээллийг эндээс үзээрэй.

11. “Тэг” хахууль өгөх

“Тэг валют”-ын дэвсгэрт нь хахууль нэхсэн албан тушаалтнуудад “үгүй” гэж хэлэх, хаана, хэзээ хахууль авах гэж байгааг илчлэх зорилготой хэрэгсэл юм. Энэ нь "тэг рупи" гэгддэг Энэтхэгийн хөдөлгөөнөөс үүсэлтэй бөгөөд авлигатай тэмцэх гайхалтай тактик болох нь батлагдсан.

Хэрхэн хэрэгжүүлэх вэ гэхээр, тодорхой этгээд танаас хахууль нэхэх үед жинхэнэ мөнгөн тэмдэгттэй төстэй хэвлэгдсэн, “Авлигыг устгая, би хахууль авахгүй, өгөхгүй” гэх бичигтэй 0 төгрөгийн хуурамч дэвсгэртийг өгөх юм.

12. Эсэргүүцэл

Эсэргүүцлийн арга хэмжээ нь иргэд, бүлгүүд олон нийтийн өмнө нэгдэж, тодорхой асуудлыг дэмжиж эсвэл эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх арга зам юм. Эсэргүүцэл, жагсаал, цуглаан нь авлигын эсрэг тэмцэгчдийн хүчирхэг хэрэгсэл болж чадна.

13. Өргөдөл гаргах

Таны үйл хэргийг дэмжин нэгдэж буй хүмүүсийн гарын үсгийн цуглуулга бүхий өргөдлийг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд буюу таны хүссэн өөрчлөлтийг бий болгох эрх бүхий албан тушаалтанд гаргах нь авлигатай тэмцэх нэг хэлбэр юм. Транспэрэнси Интернэшнл-ийн сайн жишээнүүд бий.

14. Сонгуулийн амлалт асуу

Сонгууль дөхөж байгаа энэ үед нэр дэвшигчид олны анхаарлын төвд байдаг бөгөөд сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн амлалтынх нь талаар хариуцлага ярих сайхан үе.

Та өөрийн тойргийн нэр дэвшигчдээс авлигын эсрэг амлалтад гарын үсэг зурах эсвэл авлигыг зогсоох тодорхой арга хэмжээ авах талаар тохиролцох боломжтой. Тухайлбал, авлигын маш түгээмэл хэлбэр болох сонгуулийн санал наймаалцахгүй байх зэрэг амлалт авч болно.

15. Crowdsource /олон хүнээс мэдээлэл цуглуулах/ сонгуулийн мониторинг

Жиргээ. Текст. И-мэйл. Гар утсандаа хандахаас эхлээд компьютер дээрээ вэб хуудсаараа газар дээр нь сонгуулийг хянах нь хэзээ ч ийм хялбар, хурдан байгаагүй юм. Онлайн crowdsourcing-ээр дамжуулан та хэдхэн товшилтоор өөрийн улс дахь санал хураалтын зөрчлийн талаар дэлхий нийтэд мэдээлэх боломжтой.

Эдгээр 15 зөвлөмж танд хэрэг болно гэж найдаж байна. Хэрэв та эдгээр 15 санаануудыг хэрэгжүүлэхийг хүсвэл манай авлигын эсрэг багцыг татаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хэрэв танд энэ жагсаалтад байхгүй өөр санал байвал бид хүлээн авахад таатай байх болно!

Эх сурвалж: https://www.transparency.org/en/news/international-youth-day-15-ways-young-people-can-fight-corruption

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
10 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
10 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
12 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх