CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-09-19 • 1м унших

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.

Энэхүү туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Лангтай албан ёсны уулзалт хийж, Холбооны төсөв, санхүүгийн эрх зүй, хяналтын тогтолцоо болон парламентын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ, хязгаарлалт зэрэг асуудлыг эрхэлсэн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэ удаагийн туршлага судлах ажлын үндсэн зорилго нь улсын төсөв, төлөвлөгөө хийгээд санхүүгийн салбарын хууль, тогтоомжийг боловсруулах, батлах аргачлал, үе шат болон тэдгээрт тавих хяналт, дүн шинжилгээний арга зүй, хамрах хүрээ, мөнхүү улс төрийн санхүүжилтийн шийдлийг судлах юм. Иймд тэрбээр нэн тэргүүнд Бундестагийн Тамгын газрын Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ, Төсвийн болон Санхүүгийн байнгын хороо, Төсвийн хяналтын дэд хорооны Ажлын албаны дарга Соня Вюстник, Оливер Фогт, Александр Трохэ нартай уулзаж, дээрх асуудлуудаар санал солилцов.

Германы Бундестаг нь Холбооны хуулиудыг батлахын зэрэгцээ Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй. Энэхүү хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүргийг гүйцэтгэдэг. Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр Бундестаг хяналтаа хэрэгжүүлнэ. Холбооны төсвийг батлахад зонхилж оролцдог Төсвийн байнгын хороо гэхэд л 45 гишүүнтэй бөгөөд тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна. Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний хамт боловсруулах бөгөөд Байнгын хорооны 25 ажлын хэсэг, бусад холбогдох бүтцүүд ажиллана. Мөн бодит төлөвлөгөө буюу Холбооны улсын нийтөрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан нэгэн багцыг тусгайлан боловсруулж хэлэлцдэг ажээ. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын дэд хороо хяналт тавих бөгөөд тус дэд хороог мөн л сөрөг хүчний төлөөлөл удирдана. Харин Бундестагийн Санхүүгийн байнгын хороо татварын эрх зүйн асуудлыг хариуцаж, төсвийн орлого бүрдүүлэлтийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд тэргүүн нь мөнөөх л сөрөг хүчний төлөөлөл.

Бундестагийн Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, Байнгын хороод дахь намын бүлгүүд, тэр дундаа сөрөг хүчний төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уялдуулна. Иймд, ялангуяа төсөв, санхүү, хяналтын чиг үүрэг бүхий байнгын хороодыг сөрөг хүчнээс удирдаж ажиллах нь элбэг юм. Байнгын хороод аливаа хуулийн төслийг 2-3 удаа хэлэлцэхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмээр хэлэлцүүлэн, тэдний саналыг авч тусгадаг байна.

Улсын төсөв болон санхүүгийн асуудлаар судалгаа хийж буйн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан улс төрийн санхүүжилтийн асуудалд зориуд анхаарал хандуулж, Бундестагийн Муж улсын парламент, намын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэтэй энэ талаар ярилцсан юм. Тус улсын намын санхүүжилтийн тогтолцоо нь Холбооны төсвийн болон төсвийн бус эх үүсвэрүүдээс бүрддэг бөгөөд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг аж. Улсын төсвөөс улстөрийн намуудад үйл ажиллагааны зардлынх нь тодорхой хэсгийг олгохдоо “намуудын индекс” хэмээх шалгуур үзүүлэлтийг харгалзана. Энэ индексийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн нийт хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайлан зэргийг үндэслэн Статистикийн газар гаргадаг байна.

Улстөрийн намуудын төсвийн санхүүжилтийг авсан суудалд бус Бундестагийн болон мужийн парламентууд, Европын Холбооны сонгуулиудаар иргэд, сонгогчдоос авсан саналын тоонд харгалзуулдаг онцлогтой юм. Ингэж “саналын данс”-ны аргад тулгуурласнаар парламентад суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт хүртэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Бундестагт улс төрийн зургаан нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна. Төсвийн санхүүжилт нь намуудад үйл ажиллагаа, орлого, зардлаа татвар төлөгчдөд ил тод тайлагнах шаардлагыг бий болгодог бөгөөд энэ нь тухайн намын төлөвшилд эерэгээр нөлөөлдөг ажээ.

Намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив болон хандивын бус орлогоор санхүүждэг. Мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд өөрийн гэсэн газартай ч байж болно. Газраа түрээслүүлж орлого олох, хувьцаа худалдан авч, арилжих зэрэг бүхий л аж ахуйн үйл ажиллагааг улс төрийн намуудад хориглоогүй. Хамгийн гол нь орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы тухайлан судалж үзсэн бас нэг сэдэв бол Бундестагийн гишүүдийн бүрэн эрхийг хангах, мөн хязгаарлахтай холбоотой асуудлууд байв. Энэ талаар судлах үүднээс тэрбээр Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газрын Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус хэлтэс Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт болон муж улсын парламентуудын, мөн Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний гэсэн дөрвөн албатай. Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба нь тэдний эрх, ажиллах нөхцөл хангагдахгүй байх нөхцлийг арилгахын зэрэгцээ харилцаа, ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлыг хариуцдаг.

Бундестагийн гишүүдэд мөнгөн хандив авах, парламентын гишүүнийхээ хувиар уламшуулал хөлстэй үйл ажиллагаа явуулах, илтгэл тавих хориотой аж. Мөн холбооны бүргэдийг хувийн зорилгоор ашиглах, улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэргийг хориглох ёс зүйн хязгаарлалтууд тавигддаг. Сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил, бизнесээ үргэлжлүүлж болох ч үйл ажиллагаа болон орлогоо ил тод мэдээлэх үүрэг хүлээнэ. Хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийж болох ч түүнийгээ мөн ил гаргаж тавина. Хурал тасалбал өдрийн 200 еврогийн торгууль төлнө. Энэ мэт бүхий л ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдэг байна.

Германы Бундестагийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтууд ихээхэн ажил хэрэгч, үр дүнтэй болж буйг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглэж, манай хоёр парламентын өмнө тавигдаж буй сорилтууд харилцан туршлагаа солилцож, бие биенээсээ суралцах боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Эдүгээгийн Бундестаг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ нь сонгуулийн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог тодорхой түвшинд хязгаарлах шаардлагыг үүсгэж буй бол Монгол Улсын Их Хурал бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлэх, төлөөлөх чадамж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь бидний харилцаа, хамтын ажиллагааг зорилго, үр дүнтэй болгож байна гэв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Т.Аубакир: 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулахыг зорьж байна
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан Өмнөговь аймагт болно
2026-04-11 • 1м унших
Шууд
"МОНГОЛ ЭРДЭНЭ" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-11 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-04-11 • 1м унших
Улс төр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
2026-04-11 • 1м унших
Шууд
ХҮҮХДҮҮД ХҮНД БЭРТЭЛ ГЭМТЭЛ АВААГҮЙ Ч ГССҮТ-Д ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ
2026-04-11 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Иранд зэвсэг нийлүүлсэн орнуудад татвар ногдуулна
2026-04-11 • 1м унших
Шууд
Мотоциклыг 18 насанд хүрсэн "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно
2026-04-11 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл
2026-04-11 • 1м унших
Шууд
“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээдээр 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлжээ
2026-04-11 • 1м унших
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2026-04-10 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
2026-04-10 • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
2026-04-10 • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
2026-04-10 • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
2026-04-10 • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
2026-04-10 • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх