БШУЯ: Сурагчдын амралт наашлаагүй
2022.05.26 •
1м унших
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын энэ хичээлийн жилийн зуны амралтыг эхлүүлэх хугацаанд өөрчлөлт орсон гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар БШУЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад " Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 тушаалаар баталсан хуваарийн дагуу амрах бөгөөд 1-3-р ангиудын амралт зургаадугаар сарын 3-нд, 4-11-р анги зургадугаар сарын 11-нд эхлэх хэвээр байгаа" гэдэг мэдээллийг өглөө.