Кубын улсын зүгээс тэтгэлгээр суралцуулах Монгол оюутны тоог нэмэгдүүлэн 5 болгож байгаагаа мэдэгдэв
2023.09.18 •
1м унших
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Бүгд Найрамдах Куба Улсад айлчилж байна.
Тодруулбал: тус айлчлалын хүрээнд Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага болон Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа нартай Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан уулзаж байгаль орчны өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах талаар санал солилцожээ.
Түүнчлэн Кубын улсын зүгээс тэтгэлгээр суралцуулах Монгол оюутны тоог нэмэгдүүлэн 5 болгож байгаагаа мэдэгдэв. Харин манай талаас Монгол Улсад тэтгэлгээр суралцах Куба оюутны тоог мөн энэ хэмжээнд хүргэхээр болов.