Т.Бадамжунайд холбогдох хэргийг Даваа гарагт шүүхэд шилжүүлнэ
2023.09.17 •
1м унших
"Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрөгч 4-дүгээр сард ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбү хотоос албадан авч ирсэн.
Тодруулбал түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа билээ.
Мөн хэргийн оролцогч талын өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байгаа нь тус хэргийн процессын үйл ажиллагаа болон хэрэг хянан шалгах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа үйлдэл юм.