Өмнөд Солонгосын “Инчон” нисэх онгоцны буудлын удирдлга болон нийт таван хэсгээс бүрэлдсэн 26 ажилтан таван өдрийн турш сайн үйлсийн аянд биечлэн оролцлоо.
Тодруулбал Инчон нисэх онгоцны буудлын орлогч дарга И Хи Жон, “Эйр Сөүл” авиа компанийн Инчон дахь салбар хариуцсан менежер Паг Сонь Хён, Инчон нисэх онгоцны буудлын гааль, гадаад харилцаа болон бусад хэлтсийн ажилтнууд, тэнд үйл ажиллагаа явуулдаг авиа компаниуд сайн үйлсийн аянд нэгдэж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тэд зорилтот бүлгийн айл өрхүүдэд Монгол гэр бэлэглэжээ. Хустайн нуруун дахь Байгалийн Цогцолбор газарт мод тарьж, алслагдсан дүүрэг, хороодын хүүхэд багачуудад дулаан хөнжил, дэвсгэр, хичээлийн хэрэглэгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг гардуулан өгсөн юм
Сөүл олон улсын нислэг үйлдэгч агаарын тээвэрлэгч “Эйр Сөүл” компани нь анх удаа гадны улсад хандив тусламж үзүүлж байгаа билээ.
“Эйр Сөүл” компаний зүгээс цаашид монгол хүүхдүүдэд зориулсан үр дүнтэй,зорилтот үйл ажиллагаа зохиох хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлжээ.