Мандалговь чиглэлийн авто зам засахад 400 сая төгрөг гаргана
2023.09.14 •
1м унших
Засгийн газрын 2023.09.13-ны ээлжит хуралдаанаар замын эвдрэл, түүнийг засахтай холбоотой асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал, Засгийн газрын нөөц сангаас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг гаргахаар тогтлоо.