Туул гол дээгүүр шинээр баригдаж байгаа Зайсангийн хос гүүрний замын хучилтыг хийж дуусжээ
2023.09.14 •
1м унших
"Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Туул гол дээгүүр шинээр баригдаж буй 225 метр урттай Зайсангийн хос гүүрний хоёр урсгалтай, дөрвөн эгнээ замын хучилтыг хийж дууслаа. Аравдугаар сарын эхээр ашиглалтад орно. Уг гүүр 35,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай" хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо мэдээлжээ.
Уг гүүрний өргөтгөл, шинэчлэлийн нийт төсөвт өртөг 26,216,000,000 төгрөг бөгөөд "ЗМЗ" ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.