Монгол орны холын аймгууд руу авто замаар зорчихоос илүүтэй дотоодын нислэгээр үйлчлүүлэхийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт уриаллаа
2023.09.13 •
1м унших
Тэрбээр, "7-р сараас хойш орон нутгийн нислэгийг сэргээж "МИАТ" ТӨХК дотоодын нислэг үйлдэж эхэлсэн. Суудал дүүргэлт 60-аас доошгүй хувьтай байхад алдагдалгүй байхаар тооцоолсон. Өмнө нь зөвхөн Баян-Өлгий, Ховд аймгууд руу үйлддэг байсан бол одоо 9 аймагт, тасалбарын үнийг хоёр дахин хямдруулж дунджаар 800 мянган төгрөг болсон. Аялал жуулчлалын улирал дуусаж суудал дүүргэлт багассан байгаа тул орон нутгийн иргэд дотоодын нислэгээр зориорой.
Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймгууд руу нэг талдаа 200 мянган төгрөгөөр нисэж байна. Иргэд хувийнхаа унаагаар явбал энэ хэмжээний шатахууны зардлаар 10 цаг гаруй явна. Хэрэв дотоодын нислэгийн суудал дүүргэлт цөөн байвал алдагдлаас сэргийлж нислэгийг зогсоохоос өөр аргагүй болно" хэмээлээ.