Манай улсад анх удаа зохион байгуулагдсан морьт харвааны ДАШТ-д Францын баг түрүүлж морьт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ Монгол Улсад анх удаа амжилттай болж өндрөллөө.
“Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 7-10-ны өдөр үргэлжилсэн тэмцээнд Франц улсын баг тамирчид түрүүлсэн бол Монгол улсын баг хоёрт, Казахстан улсын баг гуравдугаар байрт шалгарчээ.
Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг.Мөн морьт харвааны мэргэжлийн холбоод олон улсын тэмцээний дүрэмд Монголын уламжлал харваа болох бөмбөг харвааг оруулсан нь чухал үйл явдал болов.