Монголын газрын ховор элементийн салбарт БНСУ 9 тэрбум воны дэмжлэг үзүүлнэ
2023.09.13 •
1м унших
Монголд газрын ховор элемент боловсруулахад дэмжлэг үзүүлэх мөн шаардлагатай технологиор хангах зорилгоор БНСУ 2027 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд есөн тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Хоёр талын газрын ховор элементийн хэлэлцээр ирэх 11 дүгээр сард Монгол Улсад болохоор төлөвлөгдөж байна.
Харин Монгол Улсын хувьд энэ төсөлд нэг тэрбум воны өртөг бүхий газар, байгууламжаар хангахаар болсон байна. Энэхүү хөтөлбөр нь Монголын газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, баталгаажуулахад тусална гэж БНСУ-ын Хүнд үйлдвэрийн яам мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: Yonhap