Допингийн эсрэг үндэсний төв Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Үндэсний баяр наадамд барилдсан бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулж, шөвгийн 32 бөхийн нэг бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлсэн.
Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагааны явцад улсын арслан цол хүртсэн М.Бадарчаас допинг илэрсэн нь тодорхой болжээ. Уг асуудалтай холбогдуулж М.Бадарч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасны дараа
ТНБД П.Сайнзориг "Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг.
Салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно. Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан хэмээв.
Б сорьцын хариу 14 хоногийн дараа буюу 2023.09.18-нд гарна.