Ким Жөн Ун ойрын хугацаанд Орост айлчилна гэж Кремль мэдэгдлээ
2023.09.12 •
1м унших
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ойрын хугацаанд ОХУ-д дээд шатны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн TASS агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мөн БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээллийг эш татан, Ким Жөн Ун В.Путинтэй уулзана гэж мэдээлсэн байна. "Айлчлалын үеэр удирдагч Ким Жөн Ун нөхөр Путинтэй уулзаж, хэлэлцээ хийнэ" гэж KCNA мэдээлжээ.
Умард Солонгосын удирдагч 2019 оны дөрөвдүгээр сард хуягт галт тэргээр Приморийн хязгаарын нийслэлд ирсэн юм. Энэхүү айлчлал нь 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш Ким Жөн Уны Орост хийсэн анхны айлчлал болж байв.