Монгол Улс Саудын Арабын Хаант Улстай 2007 онд анх дипломат харилцаа тогтоосон. дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Саудын Арабын Засгийн газрын гишүүн, төрийн сайд ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудын айлчлал хийж байгаа нь. Хоёр орны харилцаанд тохиож буй онцлог үйл явдал болоод зогсохгүй манай оронд чухал ач холбогдолтой талаар ОУ-ын судлаачид хэлж байна.
Саудын Арабын Хаант Улс дэлхийд “ газрын тосны нөөцөөрөө дэлхийд гуравт ордог хамгийн том нийлүүлэгчдийн нэг.
Тодруулбал Саудын Арабын ханхүү Туркигийн албан ёсны айлчлалаар дамжуулж Монгол Улс Саудын Арабтай илүү ойртож хамтарч ажиллаж чадвал дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж гарч ирнэ гэж ОУ-ын судлаачид хэлж байна.
Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудын албан ёсны айлчлал 2023.09.11-нд эхэлсэн бөгөөд тус айлчлал дөрөв хоногийн хугацаатай үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, төрийн сайд, ханхүү Турки Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзаж, хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар хэлэлцэх юм.