"Е-Mongolia" системээр дамжуулан нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг авч эхэллээ
2023.09.11 •
1м унших
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл "Е-Mongolia" системээр дамжуулан авна. Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.
Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 20-ноос хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно