Хойд Солонгос улс цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай шинэ шумбагч онгоцоо танилцууллаа. Тус шумбагч нь Хойд Солонгосын цөмийн хүчин чадлыг өндөр түвшинд гаргасан гэж Al Jazeera мэдээлэв.
Энэхүү шумбагч онгоц нь усан доороос цөмийн тактикийн зэвсгийг хөөргөх зориулалттай гэж KCNA мэдээлсэн бөгөөд Хойд Солонгосын тэнгисийн цэргийн флотын "шинэ хуудасны эхлэлийг зарлалаа"хэмээв.
Хойд Солонгосын Төрийн албаны телевиз шинэ шумбагчийнхаа талаар мэдээлэхдээ “Шумбагч онгоцыг ажиллагаанд оруулах ёслол нь БНАСАУ-ын тэнгисийн цэргийн хүчийг бэхжүүлэх шинэ хуудасны эхлэлийг тавьж өглөө” гэсэн юм. Тус улсын тэнгисийн цэрэг шинэ шумбагч онгоцоо Баатар Ким Кун Ок гэж нэрлэжээ.
Баатар Ким Кун Ок онгоцыг ямар пуужингаар зэвсэглэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус улс шумбагч онгоцноос харвах боломжтой баллистик пуужинг туршсан. Гэхдээ шумбагчаас харвах баллистик пуужинд багтах цөмийн цэнэгтэй хошуу бүтээж чадсан эсэх нь тодорхойгүй.
“Missile Defense Advocacy Alliance” байгууллагын ахлах судлаач Тал Инбар шумбагч онгоцны том далбаа нь баллистик пуужин хадгалах хүчин чадалтай мэт харагдаж байна гэжээ. Гэхдээ тэрбээр баллистик пуужин хөөргөж үзүүлэх хүртэл үүнийг мэдэх боломжгүй хэмээсэн юм.