Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглох эм бэлдмэлүүдийг S1-S5 болон M1-M3 гэсэн ангилалд хуваадаг. метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.
Метенолон нь булчингийн масс, болон цусан дахь улаан эсийн тоог нэмэгдүүлж биен хүчний үзүүлэлтийг мөн адил нэмэгдүүлдэг байна.
Метенолоныг синтетик аргаар гаргаж авдаг, анаболик стеройд бодис юм. 1961 он анх эрүүл мэндийн зорилготой зах зээлд гаргажээ. Энэ бодисыг амаар уух таблетыг примоболан, булчинд тарих хэлбэрийг нибал гэсэн нэрээр худалдаалдаг
Мөн Улсын Арслан М.Бадарч допинг хэрэглэсэн Б сорьцоо өгнө өгөхгүй гэх асуултууд гарч ирсээр байна.Улсын Арслан М.Бадарчийн хувьд өөрөө “Би юу ч мэдэхгүй, хөдөө байна. Юун Б сорьц” гэдэг байдлаар тодруулга, мэдээлэл өгч байсан.
Түүнчлэн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг допинг илэрсэн гэх бөх Б сорьц шинжлүүлэх хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн.