Бид "Арц суварга" ХХК захирал Ш.Алтансүхтэй холбоотой хөвөрсөн олон асуудлуудыг цувралаар хүргэсээр байгаа билээ.
Тэгвэл тус компаний захирал Ш.Алтансүх АТГ-т шалгагдаж буй. 2021.09.10- ны өдөр АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлд 15 гишүүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгон томилсон. Тэдний нэг болох Ц.Батболд нь будлиан үүсгэгч "Арц суварга" ХХК-ний нярав юм. Олон нийтийн зөвлөлийн ажил үүрэг нь авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны ил тод байдлыг судлах, дүн шинжилгээ хийх, хэргийн материалтай танилцах, зөвлөлд ирсэн өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичгийг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгөх, шилжүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Ц.Батболд нь шалгагдаж буй захиралдаа шууд бусаар нөлөөлөхүйц алба хашдаг байх нь. Авлигачдыг барьж үнэн зөвийг илрүүлэх үүрэгтэй АТГ-т газарт сэжигтний хамаарал бүхий хүн нөлөөлөхүйц албанд байх нь зүйн хэрэг үү?
Энэ талаар АТГ болон УЕП-оос тодруулга мэдээ авах гэсэн боловч татгалзсан хариу өгсөн юм.