Ким Чен Ун ОХУ-д айлчлаж Москвад зэвсэг нийлүүлэх боломжийг хэлэлцэнэ
2023.09.07 •
1м унших
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун энэ сард ОХУ-д айлчлах гэж байгаа тухай мэдээлэл АНУ болон түүний холбоотнуудыг түгшээж байна.Энэ сарын сүүлээр ОХУ-ын зүүн хэсгийн Владивосток хотод Владимир Путин, Ким Чен Ун нарын уулзалт болно.
Тодруулбал Украинд 18 сар үргэлжилж буй цэрэг дайны ажиллагааг дэмжих зорилгоор Москвад зэвсэг нийлүүлэх боломжийг хэлэлцэх бодолтой байгаа гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Тус уулзалтаар Пхеньян, Москва хоёрт илүү нягт хамтран ажиллаж эхлэх боломжийг нээж өгч байна. Ким Чен Ун, Владимир Путин нарын дээд түвшний уулзалт хоёр орны харилцааг дараагийн шатанд авчирна.