Пап лам Францис даваа гараг буюу 2023.09.04-ны өдөр Монголд хийсэн түүхэн айлчлалаа дуусгав. Энэхүү айлчлалын гол зорилго нь католик шашинтай хүмүүстэй уулзах байсан.
Мөн Францис БНХАУ-ын шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар нь олон улсын анхаарлыг хандуулах хэрэгтэй хэмээв.
Францис таван өдрийн айлчлалаа “House of Mercy”-ийн нээлтийн ёслолд очиж дуусгасан байна. Тус газар нь гэр оронгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон цагаачдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой бүтээн байгуулагдсан юм. Тэнд очоод Францис “Үндэстний жинхэнэ хөгжил дэвшлийг эдийн засгийн баялгаар хэмждэггүй, тэр дундаа улс орны сүр хүчиндээ оруулж буй хөрөнгө оруулалтаар хэмжихгүй. Харин ард түмнийхээ эрүүл мэнд, боловсрол, цогц хөгжлийг хангах чадвараараа хэмжигдэнэ" гэж хэлжээ.